ДАЛАНЗАДГАД СУМЫН 26 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ОРЧМЫН ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ ДУУСЛАА
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд авто зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Даланзадгад сумын 26 дугаар цэцэрлэг хүртэлх гудамжинд чулуун зам тавьж, иргэд, хүүхэд багачуудын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.
Шинэ зам ашиглалтад орсноор тухайн орчны замын хүртээмж сайжирч, иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнд илүү таатай орчин бүрдлээ.