Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, Аймгийн БТСГ хамтран Төв аймгийн шагайн нумт харвааны "Номтын тойром" тэмцээнийг 2 дахь жилдээ Номтын аманд зохион байгуулж байна.
"Номтын тойром" шагайн нумт харвааны тэмцээний нээлтэд Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр оролцож баг тамирчдад баяр хүргэлээ. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар хот болон бусад 4 аймгийн 20 багийн 300 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.