Төв аймгийн төсвийн 791.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Аргалант сумын ЕБС-ийн Дотуур байрыг бүрэн засварлаж өнөөдөр хүлээн авлаа.
Их засварын нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Аргалант сумын ЕБС-д 2026-2027 оны хичээлийн жилд 33 багш ажилчид, 12 бүлгийн 292 сурагч хамрагдаж байна.
Дотуур байр нь 80 хүүхдийн багтаамжтай бөгөөд одоогоор 50 хүүхэд хамрагдахаар бүртгүүлжээ.