Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Лүн суманд ажиллаж төрийн албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр гарсан саналын дагуу ЕБС-ийн Дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, зураг төсвийг яаралтай боловсруулах чиглэл өгч, технологийн хичээлийн танхимд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.
Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа Хүүхэд хөгжлийн төвийн засвар шинэчлэлийн ажилтай танилцаж, төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.