Сэтгүүлч Н.Таванцэцэг: Өнөөдөр ажил дээр байж байтал 10 настай талийгаач А.Амина охины ээж ирлээ
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Өнөөдөр ажил дээр байж байтал 10 настай талийгаач А.Амина охины ээж ирлээ.
Аймгийн төв орж ирээд зул аваад гарах гэж байна, сургуулийн захиргаа, бид хамтраад охиныхоо суралцаж байсан анги танхимд зул өргөх гэж байгаа тухайгаа ярив.
Машинд дайгдаж ирсэн юм байна. Буцах унаагүй байсан учир бид Буянт сум руу хүргэж өгөх замаараа талийгаач охинд эмгэнэл илэрхийлж, зул өргөж буй сургуулиар нь ороод гарлаа. Охины ээж ангид нь ороод, охиныхоо суудаг байсан сандал дээр суугаад уйлаад л байна, ангийн багш, ангийн найзууд нь бүгд уйлалдаад л их хэцүү өдөр өнгөрлөө.
Ээж нь хэлж байна. Охин минь миний зүрхэнд л үлдлээ дээ, цаг хугацаа өнгөрөх тусам охиноо маш их санаж, гансарч байна гээд ярив. Эгчийн сэтгэлийг зөөллөж, аргадах гээд хэрэндээ л хичээлээ. Зөндөө ч зүйлүүд ярилцлаа.
Ээж нь их царай алдаж, сэтгэлээр ядарчээ.
Түүнд сэтгэлзүйч хэрэгтэй юм шиг санагдлаа. Холбогдох байгууллагууд анхааралдаа авч, ар гэрийг нь сэтгэлзүйчээр хангаж өгөхөд анхаараач. Үрээ алдсан эх хүний сэтгэлийн шархыг бага ч болов нимгэлэх халуун дулаан үг хайрлаж, ойр дотны хүмүүс нь эргэж тойрч очиж байгаарай.
Өнөөдөр хичээлийн шинэ жилтэй давхцаж хэцүү сурважлага нийтлээд яахав дээ гээд түр хойшлуулж маргааш гаргахаар боллоо. Ойр дотно санагддаг юм байлгүй дээ хөөрхий ар гэр нь, ээж нь бидэн рүү л холбогдох юм.
Хэцүү ч хорвоо юм даа

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн [ 202.126.91.138 ] 2026.09.02 00:36
Хөөрхий Дөө мэдээж хэцүү байгаа, нэлээд зөөлөн хүн шиг санагдсан, гаднаас нь харахад шаналсан ээж, дотроо бол ааль хэдийн нураад уначихман байгаа даа бурхан минь.
Шинэ мэдээ