Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад болж буй Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.

Ерөнхийлөгч мөн Бишкек болон Иссык-Куль нуурын эрэг дэх Чолпог-Ата хотод болох “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-ын нээлтэд хүндэт зочноор оролцов.

“Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатай энэ наадамд 113 орны тамирчин, албан ёсны 3,500 гаруй хүн оролцож байна. Баг тамирчид нүүдэлчин угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.

Манай улсаас спортын 27 төрөлд 47 тамирчин, нийт 135 төлөөлөгч оролцож, үндэсний спорт, нүүдэлчин соёл, өв уламжлалаа таниулна.

Өнгөрсөн наадамд манай 66 тамирчин 16 төрөлд өрсөлдөж, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн байна.

Наадамд манай үндэсний бөхөөс гадна Киргизийн алыш, курош, Туркийн ашыртмалы аба гуреши, Туркменистаны гореш, Тажикистаны гүштини милли кабарканди, Азербайжаны гюлеш бөхийн төрөл багтсан.

Мөн Оросын самбо, Татарстаны кореш, Казахстаны казах курес, Узбекистаны кураш, Ираны пахлавани, Солонгосын шрим, Японы сумо, Якутын хабсагай зэрэг уламжлалт бөхийн төрлөөр өрсөлдөнө.

 “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам” өмнө нь Киргизэд гурав, Турк, Казахстанд тус бүр нэг удаа болж байсан.

Энэ наадам бол спортын тэмцээн биш, олон мянган жилийн түүхтэй нүүдэлчин ард түмний өв соёл, зан заншил, амьдралын хэв маягийг дэлхийн тайзнаа нэгтгэдэг соёлын их баяр гэж үздэг.

Бөхөөс гадна морин уралдаан, сур харваа, морьт харваа, үндэсний хүчний спорт, оюуны уламжлалт тоглоом, хөгжим, угтсаатны соел, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэгт чиглэсэн хэдэн арван үйл ажиллагаа болдог юм.

Киргиз Улс “Дэлхийн нүүдэлчдийн наадам”-ыг 2014 онд санаачлан зохион байгуулсан бөгөөд өдгөө нүүдэлчин соёл, уламжлалт спортын олон улсын наадам болон өргөжсөн байна.

“Дэлхийн нүүдэлчдийн их наадам” 2022 онд Турк, 2024 онд Казахстанд болжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ