“Таван толгой түлш” компани үйлдвэрлэл борлуулалтын ажлыг нэг шат ахиулсан гэхэд болно. Тухайлбал борлуулалтын цэгийг нэмэгдүүлснээс гадна 25кг-аар савлах савалгааг автомат горимд шилжүүлээд байна.
Өнгөрсөн жилийг бодоход үйлвэрлэлийн явц хоёр дахин нэмэгдсэн бөгөөд хоногт 1500-2000 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна.
Мөн “Таван толгой түлш” компаны харьяа “Иргэдэд үйлчлэх төв” байгуулагдсан. Энэ төвийн ажилчид харьяа дүүрэг хороодын иргэдтэй уулзаж судалгаа авч яг хэр хэмжээний сайжруулсан шахмал түлш долоо хоногт 1 айлд хэрэгтэй байна гэдгийг судалж байгаа юм.
Учир нь өнгөрсөн өвөл айл бүр 1 удаагийн худалдан авалтандаа 6 шуудай шахмал түлш авч хэрэглэдэг байсныг энэ судалгаагаар айл өрх бүрийн амьдарч буй гэр, байшин харилцан адилгүйтэй холбоотойгоор түлшний 1 удаагийн картын худалдан авалтын хэмжээг тодорхойлж гаргах ажил явагдаж байна.
Нэмэлтээр түгээлтийн 1000 цэгийг ажиллуулахаар бэлджээ.