ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ, СҮМБЭР, БОРНУУР, БАТСҮМБЭР СУМДЫН ДОРОЙТСОН ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ, СҮМБЭР, БОРНУУР, БАТСҮМБЭР СУМДЫН ДОРОЙТСОН ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO), Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон Төв аймаг хамтран "Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр сумын доройтсон ойг нөхөн сэргээх" хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр гэрээнд гарын үсэг үзэглэх үеэр тавьсан илтгэлдээ: "Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргаа, сумын удирдлага, сум дундын ойн анги болон иргэдийн оролцоог хангаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллах болно. Мөн ойг нөхөн сэргээх ажил нь нэг удаагийн мод тарих үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Тарьсан мод, нөхөн сэргээгдсэн ойн талбайг урт хугацаанд хамгаалах, арчлах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, ойн түймрээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх нь чухал. Төв аймаг цаашид Ойн газар, олон улсын байгууллага, Их Сургууль, хувийн хэвшил болон бусад хөгжлийн түншүүдтэй ой хамгаалал, ой нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, бэхжүүлж ажиллана." хэмээн онцоллоо.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ