СОР17: УУР АМЬСГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

СОР17: УУР АМЬСГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ 

Монгол Улс уур амьсгалын салбарын бие даасан, түүхэн ач холбогдолтой анхны хуулиа баталсан. Хууль батлагдана гэдэг нь 50 хувь, харин хуулийн хэрэгжилтийг хангуулах чухал ажил бий гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээлтийн үгэндээ онцлов. 

Эхний зургаан сарын хугацаанд 7 журам батлагдсан нь хэрэгжилтийг дэмжих томоохон алхам болсон. Хэрэгжилтийг хангах, хянах болон бусад шаардлагатай журмыг яаралтай боловсруулж, хэрэгжүүлж эхлэх нь дараагийн хамгийн чухал ажлууд гэдгийг мөн дурдав. 

Хэлэлцүүлэгт хуулийн заалтыг тайлбарлаад зогсохгүй төрийн байгууллагууд, малчид, орон нутгийн иргэд, хувийн хэвшил болон олон улсын амлалтуудыг бодит ажил хэрэг болгоход хэрхэн нөлөөлөх талаар санал солилцлоо. 

ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад техникийн болон арга зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд өнөөдөр үндэсний түншүүдийн хамт уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна.

Тус арга хэмжээний үеэр шинэ хууль нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийн зорилтууд, хувийн хэвшилд бий болох боломжууд, уур амьсгалын санхүүжилт болон хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт (MRV)-ын нэгдсэн системд хэрхэн нөлөөлөх асуудлыг мөн хэлэлцлээ. 

Мөн хэлэлцүүлгийн үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулсан үйл явцын тухай богино хэмжээний баримтат киног анх удаа дэлгэцнээ гаргаж, тус хуулийн шаардлага болон зорилгыг тайлбарласан хоёр хэл дээрх шинэ товхимлын нээлтийг хийв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ