НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ НӨӨЦ БОЛОМЖИЙГ СУДЛАХААР ТОГТОВ
НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ НӨӨЦ БОЛОМЖИЙГ СУДЛАХААР ТОГТОВ
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК ногоон шилжилтийг дэмжиж, байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Гүйцэтгэх захирал Б.Даваадалай өнөөдөр /2026.08.24/ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор Ван И-тэй уулзлаа.
Талууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтарсан судалгаа, туршилтын төсөл хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, стратегийн худалдан авагч болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах талаар санал солилцов.
Профессор Ван И уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилтийн чиглэлээр БНХАУ-ын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй төслүүд болон технологитой танилцахыг санал болгов. Уулзалтын үр дүнд байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмал, технологийн шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх нөөц боломжийг судлахаар боллоо.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ