COP17-ын Ногоон бүс өнөөдөр “Бизнесийн өдөр”-өөр үргэлжилж байна. Өдрийн хөтөлбөрөөр ногоон бизнес, тогтвортой санхүүжилт, ESG, инновац, бэлчээрийн нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй бизнесийн загвар, ногоон бонд зэрэг газрын доройтлыг бууруулах бодит шийдлүүдийг хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи болон орон нутгийн оролцоотой хэрхэн холбох асуудалд төвлөрнө. "ESG" нь байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг хөрөнгө оруулалт болон бизнесийн шийдвэртэй уялдуулах хандлага юм.