НОГООН БҮС-Д ТАВТАЙ МОРИЛ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Ногоон бүсэд наймдугаар сарын 28-ныг хүртэл 300 гаруй зэрэгцээ үйл ажиллагаа болно.
Тодруулбал,
8 сарын 21 Тогтвортой, ногоон дадлын өдөр
8 сарын 23 Тэсвэрлэх байдлын өдөр
8 сарын 24 Санхүүжилтийн өдөр
8 сарын 25 Усны өдөр
8 сарын 26 Газрын өдөр
8 сарын 27 Хүнс ба хөрсний аюулгүй байдлын өдөр сэдвийн хүрээнд өдөр бүр 09:00-18:00 цаг хүртэл хэлэлцүүлэг өрнүүлж, сайн туршлага, төслүүдийг танилцуулж байна. Мөн үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн, инновац, шинэ технологийн танилцуулга, "Movie Ger" буюу “Кино гэр” зэрэг урлаг, соёлын арга хэмжээг иргэд чөлөөтэй үзэж сонирхох боломжтой.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Та бүхнийг урьж байна.