УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Цөлжилтийг хурлаар биш тогтвортой шийдлээр зогсооно.
COP17-г шүүмжлэх гээгүй, аль 2022 онд Монгол авахаа амалжээ.
Хурлаар буцалтгүй тусламж ирэх нь бага. Зээл л орж ирдэг. Монголчууд дахиад зээл авна, хүүг нь та бид төлнө гэсэн үг.
Хурлын зардал, ил тод байдалд анхаарч ажиллана. 300 тэрбумын зардал их мөнгө шүү. 21 аймаг 9 дүүргийн ЖДҮ эрхлэгчид 10 тэрбумын дэмжлэг үзүүлэхүйц төсөв.
Монгол цөлжилтийн эсрэг Ногоон хэрэм, Цөлжилтийн үндэсний хөтөлбөр, Ой үндэсний хөтөлбөр, Бүх нийтээр мод тарих хөтөлбөр, Тэрбум мод, Ногоон алт гээд олон ч санаачилга гаргажээ. Төсөв ч их зарцуулжээ. Энэ бүхний үр дүнг нэхнэ.
Монголын цөлжилтийг өөр улс орнууд зогсоохгүй, бид өөрсдөө тогтвортой, тасралтгүй хичээл зүтгэлээр бууруулна.