“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНХАУ-ын “Landing Legal Service” ХХК-ийн Ерөнхий төлөөлөгч, ахлах өмгөөлөгч Сам Шэн тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хууль зүйн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг судалж, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох талаар талууд байр сууриа илэрхийллээ.
Олон улсад 20 гаруй чиглэлээр хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг тус компани “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн хамтран ажиллаж буй БНХАУ-ын хөрөнгө оруулагч компаниудтай хэлэлцээ хийх, харилцан ойлголцлыг хангах, компанийг төлөөлөн мэргэжлийн түвшинд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх боломжтойгоо илэрхийллээ.
“Landing Legal Service” ХХК нь олон улсын хөрөнгө оруулалт, худалдаа, компанийн эрх зүй, банк, санхүү, татвар, олон улсын маргаан, арбитр зэрэг өргөн хүрээний чиглэлээр хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг юм.