COP17: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр ХӨСҮТ-өөс эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
ХӨСҮТ нь шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлээд байна.
Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, зочид төлөөлөгчдийн байрлаж буй зочид буудал болон хурлын байранд халдварт өвчний сэжигтэй тохиолдолд шуурхай тусламж үзүүлэх дуудлагын эмч, жолоочийн хуваарийг гаргажээ.