ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ ТӨРИЙН ӨМЧИЙН ШИНЭЧЛЭЛД “ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ” МАНЛАЙЛАН ОРОЛЦОНО

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ ТӨРИЙН ӨМЧИЙН ШИНЭЧЛЭЛД “ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ” МАНЛАЙЛАН ОРОЛЦОНО

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Төрийн өмчит компаниудын шинэчлэл – Өвөлжилтийн бэлтгэл” 2026 оны хагас жилийн тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Тайлангийн хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дэд дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд болон бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцлоо. Энэ оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж, оны сүүлийн хагаст хэрэгжүүлэх зорилт, өвөлжилтийн бэлтгэлээ хангах, эрчим хүч, шатахуун түлшний нөөц бүрдүүлэх, зардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлэх талаар төлөвлөгөөт ажлууд хийхээр боллоо.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ: Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй дөрвөн тулгуурт “Чөлөөлье” бодлогын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэл бөгөөд уул уурхайн төрийн өмчит компаниудын манлайлал чухлыг онцоллоо.

Чингис хаан баялгийн сан нэгдэл энэ оны эхний хагаст:

• Улсын төсөвт 2 их наяд төгрөг төвлөрүүлэв

• Экспортын орлогыг өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсгөж, 6.5 тэрбум ам.долларт хүргэсэн нь манай улсын экспортын орлогын 63 хувийг эзэлж байна

• 2026 онд нийт 9.2 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөснөөс оны эхний хагас жилд 6,5 тэрбум долларын экспорт хийж, төлөвлөгөө давж биелэхээр байна.

Дэлхийн эрчим хүч, шатахуун түлшний үнэ болон нийлүүлэлтэд сорилт тулгарч буй энэ үед төрийн өмчит уул уурхайн компаниуд эрсдэлийг урьдчилан тооцож, тасралтгүй байдлыг хангах, зардлыг оновчлох, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч, төлөвлөгөөт ажлууд хийх, ажлыг шуурхайлах нь чухал байгааг Нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай хэллээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ