Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрсэн байна.
Уг бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа тул иргэд та бүхэн дээрх цувралын дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Афлатоксин В1 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хорт бодис тул бүтээгдэхүүний нэр, брэнд, цувралын дугаарыг сайтар шалгаж хэрэглэнэ үү.