COP17 ЯМАР ҮГНИЙ ТОВЧЛОЛ ВЭ?
COP: Conference of the Parties буюу Талуудын бага хурал. Конвенцод элссэн улс орнуудын төлөөлөгчид цуглаж шийдвэр гаргадаг дээд хэмжээний уулзалт юм.
17: Уг хуралдааны ээлжит 17 дахь удаагийн чуулган гэдгийг илтгэнэ.
Бүтнээрээ COP17 гэдэг нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD - United Nations Convention to Combat Desertification)-ийн Талуудын 17 дахь удаагийн бага хурал гэсэн үг юм.
17 дахь удаагийн бага хурал нь Цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент болон экосистемийг нөхөн сэргээх асуудлыг хэлэлцэж, газрын доройтлын эсрэг дараагийн хоёр жилийн дэлхий нийтийн бодлого, хамтын ажиллагаа, санхүүжилтийн замын зураглалыг тодорхойлно.