Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 6 хоног үлдээд байна. Олон улсын энэхүү бага хурал наймдугаар сарын 17-28-ны өдөр болно. Хурал болох гол байршил нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Нарны зам, Нарантуул зах, Өгөөмөр, Дүнжингарав зэрэг чиглэлийн авто замыг хэсэгчилж хаах, нийтийн тээврийн эргэлтийг нэмэгдүүлж, хувийн тээврийн хэрэгслийг хязгаартай зорчуулахаар болжээ.
Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын газраас COP17 болох 12 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд ямар өөрчлөлт орох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Н.Намуу: Энэхүү олон улсын хурал болох байршил маань зах худалдааны төвүүдтэй ойр, мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл үетэй давхцаж байгаа учраас Улаанбаатар хотод наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохоор болсон. Харин есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Мөн дугаарын хязгаарлалтад цахилгаан тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, сургууль цэцэрлэгийн ажилчдын автобус, хэвлэл мэдээллийн байгууллага, дипломат төлөөлөгчдийн гадаад улсын байгууллага, хот нийтийн тээвэр, буяны ажиллагаа зэрэг тээврийн хэрэгслүүд багтахгүй бөгөөд үйлчлэхгүй гэсэн үг.
Тэгш, сондгойн хязгаарлалтын цагийг 07.00-21.00 цаг болгож өргөтгөсөн, мөн бүсчлэхгүйгээр 160 телекамераар хязгаарлалтыг хянаж, холбогдох арга хэмжээг авна.
COP17 болох байршилтай ойролцоо дараах авто зогсоолуудыг хаана. Үүнд:
Тухайн худалдааны төвүүдэд хичээлийн шинэ жил болохтой холбогдуулан эрэлт ихэсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор автомашины зогсоолыг хаана. Үүнтэй холбоотойгоор бүсийн зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ.
Дээрх бүсчлэлийн тэмдэглэгээ Нарантуул, Дүнжингарав худалдааны төв дээр адилхан хийгдэх юм. Дүнжингарав чиглэлд Ч:44, Ч:49 Ч:51, Ч:71, М:6 дээр богино эргэлтийн хоёр нийтийн тээврийн хэрэгсэл төлөвлөж, зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тиймээс дээрх чиглэлд иргэд хувийн автомашинтай зорчихгүй, нийтийн тээвэр болон явганаар зорчихыг уриалж байна.
Хаагдах гудамж, зам:
Эдгээр бүсэд нийтийн тээвэр, яаралтай дуудлагын 101, 102, 103 төвийнхөн, мөн тухайн бүсэд ажиллаж амьдагдаг иргэдийн бүртгэлийг үндэслэн тээврийн хэрэгслийг нь хэвийн зорчуулна. Бусад тээврийн хэрэгслүүд зорчихгүй.
Гудамж, зам дагуух дараах авто зогсоолыг хаана:
Одоогоор COP17-д оролцохоор 6000 орчим хүн бүртгүүлээд байгаа аж. Эдгээр төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас COP17-ын зочдыг хүлээн авах үндсэн 36 очид буудал руу хүргэх тусгай захиалгат 60 гаруй гаруй автобусыг таван чиглэлээр гаргаж байгаа аж. Энэ үйлчилгээ нь наймдугаар сарын 14-31 хүртэл цаг тутам автобус гарах аж.