Баялгийн сан, төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, институтийн чадавхаа бэхжүүлэх, стратегийн төслүүдийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг судалж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2026.08.05/ компанийн удирдлагууд Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Кэмо Мансарай нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа, Уулзалтаар баялгийн сангийн хөгжүүлэлт, олон улсын туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд баялгийн сангийн засаглал, хөрөнгө оруулалтын стратеги, эрсдэлийн удирдлага зэрэг чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлэхэд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа авах боломжийг хэлэлцэв. Мөн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмыг хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн институтийг хөгжүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран ажиллах боломжийг судлахаар боллоо.

Дэлхийн банк “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран ажиллаж,  туршлага, ноу-хауг хуваалцахын зэрэгцээ ажилтнуудыг чадавхжуулж, мэргэшүүлэх боломжтой гэж Кэмо Мансарай уулзалтын үеэр онцлов.

Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд өнгөрсөн 6 дугаар сард тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч  болон Олон улсын санхүүгийн корпорацын  (IFC) Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгчтэй уулзаж, техникийн туслалцаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ