МУГЖ Л.Болдбаатар: Миний тоглолтыг нас насныхан л үзэх юм шиг байна

МУГЖ Л.Болдбаатар "Монголоо дуулна" тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Болдбаатар энэ намар бие даасан "Монголоо дуулна" нэртэй тоглолтоо үзэгчдэд хүргэхээр болжээ. Тоглолт есдүгээр сарын 19, 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

"Монголоо дуулна" тоглолтоор Л.Болдбаатар олон нийтэд хүргэсэн шилдэг уран бүтээлүүд болох "Итгэл юм шүү", "Хун цагаан хайр", "Санахын гэгээ" зэрэг үзэгчдийн сайн мэдэх дуунуудаа амьд хөгжмийн хамт эгшиглүүлэх аж. 

Зохион байгуулагчдын мэдээлснээр, тоглолтод орчин үеийн тайз, дуу, дүрсний шийдлийг ашиглахаас гадна урилгаар уран бүтээлчид оролцох бөгөөд үзэгчдэд өргөн хүрээний шоу хөтөлбөр хүргэхээр төлөвлөжээ. 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ