Шүлхий өвчин бүртгэгдсэн Дундговь аймагтай хил залгаа эрсдэлтэй бүс нутгуудад хамгаалалтын вакцинжуулалтыг зохион байгуулж байна
Манлай суманд үүссэн шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын хурлыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газраас Манлай суманд бүртгэгдсэн шүлхий өвчний нөхцөл байдал, халдварын тархалт, голомтод авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх ажлын талаар танилцууллаа.
Өвчний голомтод хорио цээрийн дэглэмийг мөрдүүлж, халдваргүйтгэл, ариутгалын ажлыг эрчимжүүлэх, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах, голомтын бүсэд зорчихгүй, нүүдэл суудал хийхгүй байх, сэжигтэй тохиолдлыг нэн даруй мал эмнэлгийн байгууллагад мэдээлэхийг сумдын удирдлага, холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Шүлхий өвчин бүртгэгдсэн Дундговь аймагтай хил залгаа эрсдэлтэй бүс нутгуудад хамгаалалтын вакцинжуулалтыг зохион байгуулж, Манлай, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын малыг бүрэн хамруулах ажлыг эхлүүлээд байна.
Одоогийн байдлаар Манлай суманд бүртгэгдсэн шүлхий өвчний голомтыг шуурхай хариу арга хэмжээ авч ажилласны үр дүнд 7 хоногийн хугацаанд хяналтдаа авч, өвчний тархалтыг барьж тогтоон, цаашид бусад бүс нутагт халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ