ЯПОН УЛСЫН ОСАКА МУЖИЙН ИЗҮМИСАНО ХОТЫН ЗАХИРГАА БОЛОН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА
ЯПОН УЛСЫН ОСАКА МУЖИЙН ИЗҮМИСАНО ХОТЫН ЗАХИРГАА БОЛОН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА
Төв аймаг Япон Улсын Осака мужийн Изүмисано хоттой 2013 онд тухайн үеийн хотын захирагч Чиёмацү, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарын эхлүүлсэн найрамдалт харилцаа хамтын ажиллагаагааг тасралтгүй хөгжүүлсээр боловсрол, соёл, төрийн албан хаагчдын солилцоо зэрэг олон чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа юм.
Өнөөдөр /2026.07.24/ аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар бусад удирдлагуудын хамт Изүмисано хотын Захиргаа болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч, албан уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн эдийн засгийн салбарын мэдээллийг авч, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчидтэй танилцаж, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээс амталж, худалдан авалт хийлээ.
Энэхүү айлчлал нь хоёр бүс нутгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ