НОЁН УУЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР БОЛОН ЧИХЭРТИЙН ЗОО ЮНЕСКОГИЙН ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨВТ ГАЗАРТ БҮРТГЭГДЛЭЭ
НОЁН УУЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР БОЛОН ЧИХЭРТИЙН ЗОО ЮНЕСКОГИЙН ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨВТ ГАЗАРТ БҮРТГЭГДЛЭЭ
НҮБ -н Дэлхийн соёл, Шинжлэх ухааны хамгийн том байгууллага ЮНЕСКО-гийн 48 дугаар чуулган БНСУ-ын Бусан хотноо хуралдаж, Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгал, хүн төрөлхтний өвт газарт Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын дурсгалт газар, Баянцагаан сумын Чихэртийн Зоо хэмээх газруудыг албан ёсоор бүртгэлээ.
Ийнхүү Төв аймгийн хоёр түүхэн дурсгалт газар хүн төрөлхтний өв болж, соёл, аялал жуулчлалын төв болох үүд нээгдлээ.
Тус хуралд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулан судалгааны ажлыг удирдсан Баянцагаан сумын уугуул, Академич С.Чулуун, Баянцагаан сумын Засаг дарга Ц.Мөнхцэцэг болон салбарын сайд бусад албаны хүмүүс оролцож байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ