ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагчийн баталсан удирдамжийн дагуу Хяналт хэрэгжүүлэх газрын Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дэмэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна.
Өнөөдрөөс буюу 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-т ажиллаж, төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, мөн уул уурхай, ашигт малтмал олборлолтын талаар Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ хийхээс гадна аймгийн Засаг дарга, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын үйл ажиллагааг холбогдох чиглэлээр шалгах юм.
Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын дүнг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргахад уг Хяналт шалгалтын зорилго оршиж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ