”ХААДЫН ЗАМ" ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ТҮҮХИЙН ЖИМЭЭР АЯЛУУЛНА

”ХААДЫН ЗАМ" ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ТҮҮХИЙН ЖИМЭЭР АЯЛУУЛНА

Чингис хаан Үндэсний музейгээс дөрөв дэх жилдээ "ЮНЕСКО"-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн “Бурхан Халдун” хайрхан, “Орхоны хөндий”болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумыг холбосон түүх, соёлын дурсгалт газруудаар аялж, хаад язгууртны өв соёлыг судлах, сурталчлах, түүх соёлын аялал жуулчлалын шинэ маршрут бий болгож, хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Энэ хүрээнд:

- Монголын хаад язгууртантай холбоотой түүхэн дурсгалт газруудыг судалж, түүх, соёлын өвийг түшиглэсэн аялал жуулчлалын шинэ маршрут хөгжүүлэх;

- Орон нутгийн онцлогт тохирсон түүх соёлын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, эвентийг хөгжүүлж, тогтмолжуулах; 

- Түүх, соёлын дурсгалт газруудыг уялдуулсан контент боловсруулах;

- Монгол адууны соёл болон ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг сурталчлах, танин мэдүүлэх;

- Түүхэн дурсгалт дурсгалт,  газар, дурсгал бүхий газруудад судалгаа хийж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх;

- Гадаад дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, уламжлалт нүүдлийн аж ахуйг аялал жуулчлалын эргэлтэд оруулах, орон нутагт эдийн засгийг дэмжлэгийг бий болгох зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ