ЗУУНМОД СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА
/2026.07.22/ Aймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Хатанбаатар нар 2 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил, дотуур байрны засвар, шинэчлэл, Хүмүүн цэцэрлэгийн Б байрны засварын ажилтай танилцлаа.
640 хүүхдийн суудалтай 2 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа бол дотуур байрны засвар шинэчлэл дууссан байна. Гүйцэтгэгч компанийн хамт олон эдгээр бүтээн байгуулалтуудыг 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.
Харин 2016 онд ашиглалтад орж, 2024 оноос ашиглалтын шаардлага хангахгүй болж, үйл ажиллагаа нь зогссон “Хүмүүн” цэцэрлэгийн Б байрыг хувийн хөрөнгө оруулалтаар засварлаж, шинэчлэх ажил эхлээд байна.