СТРАТЕГИЙН АШИГТ МАЛТМАЛЫН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖ
СТРАТЕГИЙН АШИГТ МАЛТМАЛЫН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖ
 
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол–Солонгосын бизнес форумд “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Монгол–Солонгосын стратегийн ашигт малтмалын түншлэл” сэдвээр илтгэл тавилаа.
 
Монгол Улс стратегийн ашигт малтмалын салбарт найдвартай нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн боловсруулалт, хөрөнгө оруулалтад бэлэн төслүүдийг түшиглэн урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогоо танилцуулж, “Итгэлтэй, найдвартай, урт хугацааны түнш” байх зарчмаа илэрхийллээ.
 
250 гаруй аж ахуйн нэгж оролцсон бизнес форум Монгол БНСУ-ын Стратегийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, өсөлтийн шинэ боломжийг нээх чухал индэр боллоо.
 
“Чингис хаан баялгийн сан” нэгдэл нь стратегийн ашигт малтмалын үнэ цэнийг нэмэгдүүлж, олон улсын урт хугацааны түншлэл, хөрөнгө оруулалтыг татах замаар Монгол Улсын баялгийг ирээдүйн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө үр ашигтай удирдах зорилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлсээр байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ