Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан Гэлэнгийн Ёндон нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш төрсөн анхны Хөдөлмөрийн баатар боллоо.
Үндэсний их баяр наадмын өмнөхөн төрсөн шинэхэн Хөдөлмөрийн баатартаа “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн зүгээс хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Ёндон таньд эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөж, ажил үйлсийн тань зам мөр үргэлж өөдрөг байж, Монгол Улсын хөгжил дэвшил, уул уурхайн салбарын шинэ үеийн бүтээн байгуулалтад оруулах хувь нэмэр тань улам бүр арвижихыг ерөөе.