Ерөнхий сайдын "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн зүгээс Засгийн газрын гарааны 100 өдөрт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн:
Валютын орлого нэмэгдэх урсгалыг гацаанаас чөлөөлж, Хойд бүргэдийн 52.2 тонн нөөц бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангав. Мөн Хүрэнцав төслийн ордын 9.1 тонн нөөцийг бүртгүүллээ.
Алтны үнэ өндөр байгаа түүхэн цаг үеийг ашиглан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, цалин тэтгэвр, тэтгэмжийн эх үүсвэрийн тогтвортой байдлыг хангалаа.