ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Өмнөговь аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын баярын хурал, хүндэтгэлийн тоглолт аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдлаа. Үндэсний их баяр наадмын баярын хурлын үеэр улс, орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм хүмүүс төрийн болон салбарын аймаг орон нутгийн шагналаар шагнагдлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон удирдлагууд хүндэтгэн гардууллаа. Баяр наадмын босгон дээр хөдөлмөр бүтээлээ төр засагтаа үнэлүүлэн шагнагдсан нийт эрхмүүдэд баяр хүргэе.