МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ТӨР, ЗАХИРГААНЫ АХМАД ЗҮТГЭЛТЭН ДАШИЙН БАТЖАРГАЛЫН ХӨДӨЛМӨР, БҮТЭЭЛИЙН АМЖИЛТЫГ "АЛТАН ДЭВТЭР"-Т АЛДАРШУУЛАН ХАДГАЛЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ТӨР, ЗАХИРГААНЫ АХМАД ЗҮТГЭЛТЭН ДАШИЙН БАТЖАРГАЛЫН ХӨДӨЛМӨР, БҮТЭЭЛИЙН АМЖИЛТЫГ "АЛТАН ДЭВТЭР"-Т АЛДАРШУУЛАН ХАДГАЛЛАА

Төрийн албаны өдрийг тохиолдуулан өөрийн амьдралын 42 жилийг сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд зориулан үр бүтээлтэй ажиллаж ирсэн Төрийн албаны Тэргүүний ажилтан, төр, захиргааны ахмад зүтгэлтэн Дашийн Батжаргалын хөдөлмөр бүтээлийн амжилтыг “Алтан дэвтэр”-ийн 10 дахь хуудаст мөнхөллөө.

1986 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар гэх эрхэм хүндтэй байгууллагаар 30 гаруй жил овоглож анхан шатны нэгжээс эхлэн сум орон нутгийг хөгжүүлэх их үйлсийг түүчээлэн төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажилласаар иржээ.

Ажиллаж байх хугацаандаа Олон Улсын ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлж, Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, Нэг улиралд-Нэг албан хаагч, Хариуцлагатай төрийн албан хаагч, Төрийн албан хаагчдын зуслан зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байв.

Мөн сумын Засаг даргын Тамгын газар болон бусад төсөвт байгууллагуудад “Угтах үйлчилгээ”-г нэвтрүүлж төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр тэргүүн туршлага нэвтрүүлсэн түүхтэй бөгөөд “Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн”, “Урлагийн наадам”, “Спортын наадам”-ыг сумандаа зохион байгуулж төрийн албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр олон үр дүнтэй ажил зохион байгуулж иржээ.

Төв аймгийн Алтанбулаг сум нь 2017 оноос хойш “Аймгийн тэргүүний сум”-аар 8 удаа, “Улсын тэргүүний сум”-аар 2 удаа шалгарсан түүхэн амжилттай бөгөөд энэхүү амжилтад Д.Батжаргал даргын гүйцэтгэх засаглалд түүчээлсэн хувь нэмэр чухал нөлөөтэй байсан юм.

Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн, Төрийн албаны тэргүүний ажилтан Дашийн Батжаргал нь аймаг, сум, орон нутгийнхаа боловсрол, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, засаглалын үйл хэрэгт гар бие оролцож сумын хөгжил дэвшилд онцгой анхаарч, шинэ санал санаачлага, оновчтой шийдэл гаргаж хамт олон, хариуцаж, хамтран ажилладаг байгууллага, дарга удирдлагууддаа хүлээн зөвшөөрөгдсөн төрийн түшээ билээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ