Нийслэлийн Ардчилсан намыг энэ удаагийн ИТХ-ын сонгуульд МАХН, ШИНЭН намууд дэмжин оролцохоор болоод байсан. Тэгвэл ИЗНН-аас ямар нэгэн нэр дэвшигчийг дэвшүүлэхгүй Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжин оролцохоо мэдэгдлээ.
ИЗНН хороо нь орон нутгийн сонгуульд Нийслэлийн АН-аас нэр дэвшигчидийг намын гишүүд, дэмжигчдийн хамтаар дэмжин сонгуульд ялж олонх болсон тохиолдолд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ ИЗНН-ын хороотой хамтран ажиллах юм байна.
ИЗНН-ын дарга Ц.Цэцэнбаатар: Иргэд бухимдалтай байна! ядуурал газар авсан мөн хүүхдэд ээлгүй хот болоод хувирсан байна. Монгол улсын үндсэн хуулинд заасан иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзэж байна. Ийм учраас бид нар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг дэмжин ирж байгаа дөрвөн жилд "Өөрчлөлтийг авчиръя! Хотоо хөгжүүлье!" гэсэн үндсэн зорилтыг тавина. Ардчилсан намыг дэмжиж ажиллаж байгаагаа өнөөдөр илэрхийлж байна.
Өнгөрсөн жилд МАН нийслэлд олонх болсон ч Улаанбаатарын иргэдрүү чиглэсэн ажил төдийлөн хийж чадаагүй тийм учраас энэ жил Ардчилсан нам бусад намуудтай эвсэж нийслэлд тулгараад байгаа түгжрэл, нийгмийн асуудлуудыг шийдэхээр мөрийн хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа: Ардчилсан нам уриалга гаргаж 100% гэж үзэхэд 44%-ийн санал авсан МАН цаашдаа Улаанбаатар хотыг удирдах уу? үгүй юу? гэдэг дээр бид нар бусад намууддаа "Санал хуваахгүй байя, Сонгуульдаа нэгдэж ороё, Нэгдсэн зохион байгуулттай байя" гэдэг энэ уриалгыг гаргасан. Өнөөдөр ИЗНН бид нартай нэгдэж байна.
Өмнө Нийслэлийн МАХН, ШИНЭН-ууд Нийслэлийн Нийслэлийн Ардчилсан намыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд байсан. Эдгээр намууд нэг тойрогт нэр дэмшигчдээ давхардуулахгүй байхаар сонгон сонгуульд оролцож байгаа юм. Мөн түүнчлэн Гэр хороолол хөгжлийн нам Нийслэлийн Ардчилсан намыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.