ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Өмнөговь аймгийн хэмжээнд “Элсэлтийн шалгалт”-д давхардсан тоогоор 2730 шалгуулагч 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон Боловсролын газрын дарга Д.Баасанхүү нар шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагаа болон явцын үр дүнтэй танилцаж, шалгалтын байранд ажиллалаа.
”Элсэлтийн шалгалт”-ыг Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр журмын дагуу хариуцлагатай зохион байгуулан ажиллаж байна.
Нийт шалгуулагч нартаа амжилт хүсье.