Эрсдэлийн удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна
Эрсдэлийн удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна
“Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт онол практик хосолсон сургалтыг өнөөдөр (2026.06.26) “Чингис хаан баялгийн сан нэгдэл” зохион байгууллаа.
Сургалтад нэгдлийн 15 компанийн эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын чиг үүрэг хариуцсан 80 орчим ажилтан хамрагдлаа.
Энэ удаагийн сургалтаар:
-Нэгдлийн Хяналтын ажилтны гарын авлага-ыг танилцуулж
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайн туршлагыг хуваалцан
-Эрсдэлийн удирдлага, худалдан авах ажиллагаа болон дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга барилын талаар туршлага солилцож
-Цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталлаа.
2026 онд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК эрсдэлийн удирдлагын олон улсын ISO 31000:2018 стандартыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрсдэлийг зөв удирдах нь зөвхөн эрсдэлийг бууруулах бус байгууллагын засаглал, хариуцлага, үр ашиг, тогтвортой хөгжлийн үндэс болдог. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК энэ чиглэлд нэгдлийн хэмжээнд нэгдсэн тогтолцоог төлөвшүүлж, олон улсын шилдэг туршлагыг үе шаттайгаар нэвтрүүлсээр байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ