Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-г зохион байгуулах гэж байна
Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-г зохион байгуулах гэж байна. Энэхүү олон улсын томоохон арга хэмжээтэй холбогдуулан Өмнөговь аймагт хурлын зорилго, ач холбогдол болон бэлтгэл ажлын талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтад төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, говь нутгийн залуучууд, малчид, иргэд оролцож, говийн бүс нутгийн цөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн сөрөг нөлөөг бууруулах, газрын тогтвортой менежментийг дэмжих, экосистемийг хамгаалах, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 197 улс орон нэгдсэн байдаг.
COP17 бага хурлын хүрээнд цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлого шийдвэрүүдийг хэлэлцэн батлахын зэрэгцээ газрын доройтлыг бууруулах, доройтсон экосистемийг нөхөн сэргээх, ган гачигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх асуудлыг онцлон хэлэлцэх юм.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ