ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЛЭЭ
“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан баг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 120 гаруй МАН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.
Уулзалтаар УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалт, шийдвэрлэх асуудлууд болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн талаар санал солилцсон.
Цэцэрлэг сум нийслэлээс 1000 км, аймгийн төвөөс 210 км-ийн зайд оршдог алслагдсан сум тул төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай талаар иргэд хүсэж байв. Түүнчлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдын зүгээс хүний нөөцийн дутагдал нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал болсон талаар хэлж, барилгын нөхцөл байдал хуучирч, өвлийн улиралд хүйтэн байдаг талаар санал хүсэлтээ илэрхийллээ.