УУР АМЬСГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
ЧУУЛГАН: УУР АМЬСГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.06.19/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгөх горимын санал гаргасныг дэмжиж, холбогдох байнгын хороодод нь буцаалаа.
 
Үргэлжлүүлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох, даван туулах, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт юм. Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 43 саналаар санал хураалт явуулсан.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.
Мөн үдээс хойших хуралдаанаар, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
 
Мөн орон нутгийн төсөв тасарсан, хөрөнгө оруулалт багассан сөрөг үр дагаваруудыг энэ оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед давтахгүй байх, Улсын төсвийн 1.4 их наяд төгрөгийн алдагдлын хариуцлагыг тооцох төсвийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг гишүүд сануулж байв.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээс харахад, Улсын төсвийн гадаад зээлээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлэх, ач холбогдлоор нь дахин хянаж үзэх, бэлэн байгаа гадаад зээлийн эх үүсвэрийг зөвхөн эдийн засгийн бодит секторт өгөөж өгөх, сайн ТЭЗҮ-тэй төслүүдэд шуурхай ашиглах стратегийг баримтлах хэрэгтэй гэв.
Төсвийн хөрөнгөөр санхүүжих үр ашиггүй, ТЭЗҮ муутай төслүүдийг зогсоох арга хэмжээ авах ёстой гэсэн зөвлөмж өгсөн байна.
 
Үргэлжлүүлэн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн зарчмын зөрүүтэй 83 санал хураалт явууллаа. Ажлын хэсэг эдгээр саналаас 15-г гүйцээн боловсруулахаар татсан юм. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.
Дарааллын дагуу Эмнэлгийг тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн нууцын тухай,Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслүүдийг батласнаар төрийн нууцтай холбоотой шийдвэр гаргах эрх УИХ-д хадгалагдаж, төрийн нууцад авсан 882 асуудлыг ил болгох эрх зүйн зохицуулалт бий болно гэж төсөл санаачлагч тайлбарлав.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ