Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Баянцогт суманд нутгийн захиргааны 10 байгууллага төрийн үйлчилгээ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс үзүүлж буй зүрх судас, зүрхний бичлэг, ЭХО, мэдрэл-сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэж байна.
Мөн Засаг дарга Л.Төмөрчөдөр иргэд хөдөлмөрчидтэй уулзаж аймаг орон нутагт хийгдэж байгаа онцлох ажлуудаас танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож байна.