НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгуулийн Баянхангай сумын 10 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Баярмаа, Ардчилсан Намаас нэр дэвшигч Гаадангийн Төгөлдөр нарт аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга А.Батцэцэг болон гишүүд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулан өглөө.

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

Нэр дэвшигч нарт зориулж аймгийн Сонгуулийн хорооны Нарийн бичгийн дарга А.Батцэцэг сонгуулийн хууль, тогтоомж, сурталчилгаатай холбоотой зохицуулалт, зардлын тайлан гаргах талаар сургалт хийлээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ