ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
 
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нар МАН-аас хэрэгжүүлж байгаа “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн Баян-Агт суманд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад оролцсон иргэд орон нутагт мөрдөж байгаа зарим хууль, эрх зүйн зохицуулалтыг тухайн орон нутгийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатайг хэлж байна. Түүнчлэн намын гишүүд, албан тушаалтнууд ажлаа ёс зүйтэй гүйцэтгэдэг байх, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа .
Мөн сургуулийн удирдлагын томилгоонд илүү хараат бус, шударга зарчим баримтлах шаардлагатай байгааг хэлж байна. Орон нутгаас сургуулийн захирлыг томилох боломжийг судалж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлж, боловсролын байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх боломжтойг онцлов.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ