ОРОН НУТАГТ НАР, САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ТӨРИЙН БОДЛОГООР ДЭМЖИХИЙГ ХҮСЛЭЭ
ОРОН НУТАГТ НАР, САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ТӨРИЙН БОДЛОГООР ДЭМЖИХИЙГ ХҮСЛЭЭ
 
“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар тус аймгийн Хангай, Цахир, Тариат сумдын иргэд сонгогчидтой уулзлаа.
Уулзалтын хүрээнд сумдын намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзан санал хүсэлт, үзэл бодлыг нь сонсож, төрийн бодлого, шийдвэрийн талаар нээлттэй мэдээлэл солилцож байгаа юм.
 
Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын эдийн засаг 23 их наядаас 90 их наяд төгрөгт хүрч тэлсэн, экспортын хэмжээ дөрөв дахин өссөн, хатуу хучилттай авто замын урт 6500 км-ээс 11 мянган км болж өргөжсөн, эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 МВт-аас 1900 МВт болж нэмэгдэн бодит үр дүн өгч байгаа талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан. Түүнчлэн, Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогын талаар танилцуулж, Улсын Их Хуралд хэлэлцэгдэж буй хууль тогтоомжийн төслүүд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын ажлуудын талаар мэдээлэл өглөө.
 
Мөн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон хөгжлийг дэмжих бодлого, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчныг сайжруулах эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх тогтолцооны өөрчлөлт, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах олон ажлууд хийгдэж байгаад дурдаж байв.
Орон нутгийн иргэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь зөвхөн байгаль орчинд ээлтэй шийдэл төдийгүй иргэдийн амьдралын чанар, эрчим хүчний хүртээмжийг сайжруулах чухал алхам гэж үзэж байна. Ялангуяа алслагдсан баг, малчин өрхүүдэд нар, салхины эрчим хүчийг илүү өргөн ашиглах боломжийг төрөөс бодлогоор дэмжихийг хүслээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ