Засгийн газар МҮХАҮТ-тай хамтран 2025 онд Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж, татвар төлөлтөөрөө манлайлан, ажлын байр нэмэгдүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр төрийн өмчит ТОП арван ААН-ийг шалгаруулав.
Монгол Улсын 2025 оны ТОП-10 Төрийн өмчит ААН-ээр:
1-рт “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ
2-рт “Эрдэнэс Тавантолгой” ХК
4-рт “Эрдэнэс Монгол” ХХК
6-рт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК
10-рт “Эрдэнэс критикал минералс” ХХК эрэмбэлэгдлээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд:
- Улсын төсөвт 4.1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн
- Борлуулалтын орлого 12.8 их наяд төгрөг
- Татварын дараах ашиг 1.8 их наяд төгрөг
- Экспорт 3.4 тэрбум ам.доллар
- Нийт экспортын орлогын 22 хувийг бүрдүүлэв
Хуримтлалын санд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, нийт төвлөрүүлсэн орлого 1 их наяд төгрөгт хүрэв.
- Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор болон аж үйлдвэрийн паркуудын
төслүүдийг эрчимжүүлэв
- Чухал ашигт малтмалын хайгуул, судалгааг өргөжүүлж, шинэ боломжуудыг тодорхойловБүтцийн шинэчлэл хийж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэв
- ”Багануур” ХК болон “Шивээ овоо” ХК-ийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулав.
- 2026 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжиж, төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг эхлүүлнэ.
Төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болон өргөжих түүхэн цаг үе юм.