Өмнөговь аймагт “Иргэн, олон нийтийн болон орчны аюулгүй байдлыг хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, таслан зогсоох, бууруулах үзлэг, хяналт шалгалт”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан болж, орон нутгийн хэмжээнд үүсэж болзошгүй эрсдэл, аюулын нөхцөл байдлыг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Аймгийн хэмжээнд эрсдэлтэй бүс, объектуудыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв. Мөн иргэд, байгууллагуудаас эрсдэлтэй нөхцөл байдал, осол аваар үүсэж болзошгүй орчны талаарх мэдээллийг хүлээн авч, холбогдох байгууллагуудад дамжуулах эрсдэлийн мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх талаар санал солилцлоо. Иргэдийн оролцоонд тулгуурласан эрсдэлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд төрийн цахим үйлчилгээний E-Mongolia системийн “Эрсдэл мэдэгдэх” цэстэй уялдуулан ажиллах, аймгийн хэмжээнд эрсдэлийн мэдээллийг хүлээн авах цахим платформыг хөгжүүлэх, эрсдэл бүхий орчин нөхцөлийн талаарх мэдээллийг цахимаар авч шийдвэрлэх механизмыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж байна.
Ажлын хүрээнд орон нутгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх юм.