Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа

    “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй удирдлагууд Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ын төлөөлөгчидтэй уулзаж, компанийн шинэчлэл болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон шинэчилж, хөрөнгийн удирдлага, Үндэсний баялгийн сангийн менежмент, хөрөнгө оруулалт татах, IPO болон хувьчлалыг хэрэгжүүлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, орчин үеийн санхүүгийн институт болгон хөгжүүлэх зорилтыг танилцууллаа.

Шинэчлэлийн хүрээнд чиг үүргийн давхардалтай болон үр ашиг багатай компаниудыг татан буулгах, нэгтгэж нийлүүлэн оновчтой болгох, засаглалыг олон улсын жишигт хүргэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.

Талууд Үндэсний баялгийн сангийн засаглал, тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, компанийн засаглал болон бүтцийн шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Үндэсний баялгийн санг арвижуулах, ТӨК-ийн шинэчлэлийг олон улсын шилдэг туршлага, зөвлөмжөөр дэмжих хамтын ажиллагааны эхлэлийг бэхжүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ