Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд Хөгжлийн банктай хамтран ажиллахаар боллоо

“Эрдэнэс Монгол” нэгдэл  Монгол Улсын Хөгжлийн банктай стратегийн түншлэлийн санамж бичиг (2026.06.11) байгууллаа. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг талууд хамтран санхүүжүүлэхээр болж байна.  

Монгол Улсын Засгийн газар энэ онд:  

  • Зэс боловсруулах үйлдвэр 
  • Гангийн үйлдвэр 
  • Нүүрс пиролизын үйлдвэр 
  • Жонш боловсруулах үйлдвэр 
  • Хойд бүргэдийн алтны ордын төсөл 
  • Асгатын мөнгөний ордын  төсөл зэрэг стратегийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна.  

Талууд стратегийн түншлэл хэрэгжүүлснээр хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх механизм нэмэгдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар баялгийн сангийн өгөөж болон Хуримтлалын сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.  

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ