Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдаж
Архангай аймгийн харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн харьяат улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэж, Ховд аймгийн харьяат улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий,
Ховд аймгийн харьяат улсын начин Батдоржийн Сосорбарам нар шөвгөрч үзэгч олныг баясгалаа.
“Өсөх ирээдүйтэй бөх”-өөр Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат сумын заан О.Учралбаяр, “Уран барилдаант бөх”-өөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Ц.Лхагвамягмар, “Улсын цолонд ойрхон бөх”-өөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат аймгийн арслан Болдбаатарын Баянсүх нар шалгарч шагналаа гардан авлаа.