Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн долоодугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд эхэллээ.
Хуралдаанаар:
1. Аймгийн баяр наадмын төсөв, төлөвлөгөө батлах тухай
2. 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
3. Төв аймагт үндэсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого /2026-2030/, “Бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай
4. Аймгийн орон сууц нийтийн аж ахуйг 2026-2030 онд хөгжүүлэх төлөвлөгөө батлах тухай
5. Аймгийн ИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн V хуралдааны “Тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай” 24 дүгээр тогтоолын хэрэгжилт
6. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019.01.09-ний өдрийн 05 дугаар тогтоол “Журам батлах тухай” Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг шинэчлэн батлах тухай
7. “Төв Эрдэнэс ОНӨААТҮГ”-ын ТУЗ-ийн дарга, гишүүдийг шинээр томилох тухай
8. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
9. “Хорт хавдраас сэргийлэх, хянах” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
10. Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний явц, мэдээлэл
11. Шашны асуудал хэлэлцүүлэх тухай
12. Мөнгөнморьт сумын улсын Тусгай хэрэгцээнд авахаар санал ирүүлсэн Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханы хүндэтгэлийн цогцолборын 1599 га, Дэлхийн өвийн хөшөө дурсгалын 399.6 га талбайн танилцуулга,
13. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн тухай асуудлыг хэлэлцэж байна.