ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.БАТБААТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН "ТӨВИЙН БҮСИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ"-Д ОРОЛЦОЖ БАЙНА
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.БАТБААТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН "ТӨВИЙН БҮСИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ"-Д ОРОЛЦОЖ БАЙНА

Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан хотноо болж байна. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат оролцож “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр”-ийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар танилцууллаа. Мөн тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Д.Батбаяр болон Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч нараар ахлуулсан албаны бүрэлдэхүүн, 500 орчим ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой уг уулзалтаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагын төлөөлөгчид болон малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Уулзалт үдээс хойш мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэсэн салбар салбарын хэлэлцүүлэг, санал асуулгаар үргэлжилнэ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ