Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэгт нийт 280 орчим иргэн хамрагдсанаас 67 нь том хүн, 209 нь хүүхэд байв

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Алтанбулаг суманд нутгийн захиргааны 10 байгууллагаас давхардсан тоогоор 300 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэлээ.

Энэ өдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэгт нийт 280 орчим иргэн хамрагдсанаас 67 нь том хүн, 209 нь хүүхэд байв. Мөн дотрын эмчийн үзлэгт 44 хүн, эхо-д 50 орчим хүн хамрагдсан юм. Өнөөдрийн үзлэг шинжилгээгээр мэс засал хийх шаардлагатай таван иргэн, 10 хүүхдийг оношилж илрүүллээ.

Аймгийн Засаг даргын уулзалтад 100 гаруй иргэн, төрийн албан хаагч хамрагдаж дөрвөн иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн ба аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн зүгээс 20 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

Уулзалтын төгсгөлд "Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид тоглолтоо толилууллаа.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ